НИЙГЭМ
"Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын 26 хүнээс халдвар илрээгүй”

ЭМЯ-наас коронавирусийн талаар цаг үеийн мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “2020.04.21-ны байдлаар ХӨСҮТ-д болон орон нутгийн хэмжээнд сэжигтэй тохиолдол илрээгүй. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 26 хүний шинжилгээнд халдвар илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 159 хүн тусгаарлалтад байна. ХӨСҮТ-ийн төв лабориторид 17 хүний сорьц шинжилгээ хийсэн, халдвар илрээгүй. Дархан-уул аймагт лаборитори ажиллуулж байна. Жолоочийн хүүхэд аавтайгаа зөвхөн утсаар ярьсан. Уулзаагүй гэдэг нь нотлогдсон. Бүх камер, хяналтын шугамаар шүүж үзсэн. Тиймээс үүнд эргэлзэх хэрэггүй” гэв.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.