ДЭЛХИЙ

"COVID-19”-ийн эмчилгээний дараа Уханийн эмч нарын АРЬС ХАРЛАЖЭЭ

Ухань хотод ажиллаж байсан Эмч И Фан болон Ху Вейфан нар халдварын үеэр "COVID-19”-ийн халдвар авч, эмчилгээ хийлгэж байгаа аж.

Гэтэл эмчилгээний дараа тэдний арьс харлаж эхэлсэн байна. Эмч нар үүнийг дааврын тэнцвэргүй байдлаас үүдэлтэй бөгөөд өвчний үеэр элэг маш хүчтэй гэмтсэнээс болсон гэж мэдээлж байгаа юм.

Ухань хотын төв эмнэлгийн хоёр эмч халдварын оргил үед буюу нэгдүгээр сард халдвар авсан байна. Тэд хоёрдугаар сарын 7-нд энэ халдварын нас барсан Ли Венлянтай хамт ажилладаг байжээ.  

Эмч нар нэгдүгээр сарын 18-наас хойш уушгины тасагт хэвтэж байгаад Тонзи эмнэлэг рүү шилжсэн байна. Зүрх судасны эмч И 39 өдөр амьсгалын аппараттай байсны эцэст бие нь сайжирч байгаа аж.

Харин бөөрний эмч Хугийн бие нь маш сул байгаа тул ярих боломжгүй, гэхдээ биеийн байдал нь дээрдэж байгаа гэсэн байна. Тэрбээр 99 хоног орноос босоогүй, хоёр сар шахам амьсгалын аппараттай байсан гэнэ.

ЭХ СУРВАЛЖ: metro.co.uk

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button