НИЙГЭМ

"Тээврийн жолоочийн хүүхэд аавтайгаа уулзаагүй, зөвхөн утсаар ярьсан”

Тухайн жолооч Алтанбулагийн боомтоор хил нэвтэрч, тусгаарлах байранд ажиглалтад байсан. Харин түүнийг тусгаарлах байранд байх хугацаанд нь “түүний хүү болох Дархан-Уул аймгийн цагдаагийн алба хаагч эрх мэдлээ урвуулан ашиглаж аав ээждээ хоол дамжуулж өгсөн. Ингээд нийгмийн харилцаанд орсон” гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаад буй.

Ээ талаар өнөөдрийн ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдэгдсэн.

Тэрээр "Тээврийн жолоочийн хүүхэд аавтайгаа зөвхөн утсаар ярьсан. Уулзаагүй гэдэг нь нотлогдсон. Бүх камер, хяналтын шугамаар шүүж үзсэн. Тиймээс үүнд эргэлзэх хэрэггүй” гэсэн юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button