ДЭЛХИЙ
Их Британийн Ерөнхий сайд удахгүй үүрэгт ажилдаа эргэн орно

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон коронавирусийн халдвар авсны улмаас эмнэлэгт хүргэгдэж, эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн юм. Тэрбээр энэ сарын 12-нд эмнэлгээс гарч, өргөөндөө эмчилгээгээ үргэлжлүүлж байгаа билээ.
Тэгвэл Борис Жонсоны биеийн байдал сайжирч байгаа бөгөөд тун удахгүй үүрэгт ажилдаа эргэн орно гэж Умард Ирландын Төрийн нарийн бичгийн дарга Брэндон Льюис мэдээллээ.
Тэрбээр “Ерөнхий сайдын бие бүрэн эдгэрч байгаа. Одоогийн байдлаар тэрбээр эмч нарын зөвлөгөөг дагаж байна. Түүнийг үүрэгт ажилдаа тун удахгүй эргэн орно гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
ЭХ СУРВАЛЖ: reuters.com















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.