ДЭЛХИЙ
ДЭМБ-ыг шинэчилж, илүү өргөн эрх мэдэл олгохыг уриалжээ

Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг /ДЭМБ/ шинэчилж, тус байгууллагын ажилтнуудад илүү өргөн эрх мэдэл олгохыг уриалжээ.
Тэрээр "ДЭМБ-ын мэргэжилтнүүдэд “НҮБ-ын зэвсгийн байцаагч нартай” адил эрх мэдэл өгөх хэрэгтэй. Хэрэв олон мянган хүний амийг аврах боломж байгаа бол үүнийг хэрэгжүүлэх ёстой. Зэвсгийн байцаагч нартай адил эрх мэдэлтэй байх нь тухайн улс оронд урилгагүйгээр очиж, өвчний дэгдэлтийг судлах, өвчнийг хянах болон түүнтэй тэмцэх чухал мэдээлэл олж авах боломжийг ДЭМБ-ын ажилтнуудад олгоно” гэжээ.
Б.УЧРАЛ
ЭХ СУРВАЛЖ: bbc.com















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.