НИЙГЭМ
100 000 иргэн нь эдгэрсэн анхны улс Герман боллоо

Коронавирусийн халдвар дэлхий даяар тархан, аюулын харанга дэлдсээр. Гэрэл гэгээтэй нэгэн мэдээ дуулгахад, Германд өнөөдөр дахин 3900 хүн эдгэрлээ. Улмаар тус улсын эдгэрсэн хүний тоо 103 300 болов.
Ингэснээр 100 000 гаруй иргэн нь эдгэрсэн анхны улс Герман боллоо. Сонирхуулахад, Испанид 89 250, АНУ-д 85250, Хятадад 77937, Иранд 64843, Италид 57 576, Францад 72 762 иргэн эдгэрээд байна.
Г.ЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.