НИЙГЭМ

“Алдар” спорт хорооныхон түргэвчилсэн оношлуур хандивлажээ

Батлан хамгаалах яамны “Алдар” спорт хорооны хамт олон нэг өдрийн цалин болох 4 сая 400 мянган төгрөгийн үнэ бүхий түргэн оношлууруудыг Цэргийн төв эмнэлэгт хандивлав. Хамт олноо төлөөлөн “Алдар” спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаяр Цэргийн төв эмнэлгийн штабын дарга, хурандаа Д.Ганболд нарын албан тушаалтнуудад гардуулан өгсөн юм.

Энэ үеэр хурандаа Г.Өсөхбаяр “Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч, ажилтан алба хаагч та бүхэнд юуны өмнө баярлаж байгаагаа илэрхийлье. Улс оронд хүнд үед тохиолдоход тэргүүн эгнээнд байж, иргэдээ аюулт өвчнөөс хамгаалахад ханцуй шамлан зүтгэж байгаа нь та бүхний хамгийн эрхэм чанар юм. Та бүгдийн энэхүү хичээл зүтгэлд дэм болох, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлах үүднээс “Алдар” спорт хорооны хамт олон бид нэг өдрийн цалингаа хуримтлуулан хамгийн хэрэгтэй байгаа энэхүү түргэн оношлууруудыг та бүхэнд хүлээлгэн өгч байна. Эх орноо хэмээн зорьж ирсэн иргэдээ цаг алдалгүй оношлоход, та бүхний ажлыг бага ч болов хөнгөвчлөхөд хэрэг болж чадвал бидний зорилго тэр” гэлээ.
Дэлхий нийтэд цар тахлын хэмжээнд хүрч аюулын харанга дэгдээж байгаа шинэ төрлийн коронавирусээс иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх ажилд үнэтэй хувь нэмрээ оруулж, өөрсдийн хүч хөдөлмөр, нөөц бололцоог дайчлан ажиллаж байгаа Цэргийн төв эмнэлгийнхний хувьд хоёрдугаар сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд урьдчилан сэргийлэх, тусгаарлах байрандаа 320 иргэнийг хүлээн авч тусгаарласан бөгөөд өнөөдрийн байдлаар 104 иргэн тус эмнэлэгт хөл хорионд байгаа аж. Мөн эдгээр иргэдэд тус эмнэлгийн 113 эмч, сувилагч, ажилтан алба хаагчид 21 хоногийн турш тусламж үйлчилгээг үзүүлж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button