ДЭЛХИЙ

“Бронкс” амьтны хүрээлэнд нийт найман амьтнаас халдвар илэрчээ

АНУ-ын Нью-Йорк хотын “Бронкс” амьтны хүрээлэнд энэ сарын эхээр “Надиа” хэмээх эмэгчин бараас коронавирусийн халдвар илэрсэн. Түүнд халдвар илрэх үед мөн гурван бар, гурван арсланд халдварын шинж тэмдгүүд илэрч эхэлсэн бөгөөд шинжилгээ хийхэд бүгд халдвартай гарсан хэмээн Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгээс мэдээлжээ.

Тус зургаан амьтанд ханиах шинж тэмдэг илэрч байсан бол өөр нэгэн бард ямар ч шинж тэмдэг илрээгүй боловч халдвар авсан байжээ. Амьтад коронавирусээр халдварласан ажилтнаас халдвар авсан бөгөөд тухайн үед уг ажилтанд шинж тэмдэг илрээгүй байжээ. Уг амьтны хүрээлэн өнгөрсөн гуравдугаар сарын дундуур хаагдсан юм.

ЭХ СУРВАЛЖ: cnn.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button