ДЭЛХИЙ

"COVID-19” халдварын тохиолдол 2.9 саяд ойртож, нас барагсдын тоо 200 мянга давлаа

Коронавирусийн халдварын тохиолдол 2.9 саяд ойртож, нас барагсдын тоо 200 мянга давлаа.

Хамгийн сүүлийн мэдээллээр дэлхий даяар халдвар авсан хүний тоо 2 сая 845 болсон бол тэдний 7.05 хувь нь буюу 200500 нь нас баржээ. Коронавирусийн улмаас нас барсан хүний тоо дөрөвдүгээр сарын 10-нд 100 мянгыг давсан бөгөөд энэ үзүүлэлт хоёр долоо хоногийн орчмын дотор хоёр дахин нэмэгджээ.

Нас барсан хамгийн олон тохиолдол АНУ-д бүртгэгдсэн бөгөөд дэлхийн улс орнуудад илэрсэн бүх тохиолдлын гуравны нэгийг эзэлж байна. Тус улсад халдвар авсан хүмүүсийн 5.67 хувь нь буюу 52100 хүн нас баржээ. АНУ-ын дараа 26384 хүн буюу өвчлөгчдийн 13.51 хувь нь нас барсан Итали улс орж байгаа бол гуравдугаарт Испани бичигдэж байна. Тус улсад халдвар авсан хүмүүсийн 10.24 хувь нь буюу 22902 хүн нас баржээ.  

ЭХ СУРВАЛЖ: worldometers.info

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button