НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

"COVID-19”-ийн дэгдэлтийн үеийн хээрийн хүн эмнэлэг дэлгэх дадлага сургуулилт хийнэ

Эрүүл мэндийн яам болон Онцгой байдлын Ерөнхий газар хамтран хээрийн сургууль хийхээр болсон байна.

Тэд шинэ коронавирусийн халдвар дэгдвэл ямар зарчмаар ажиллах талаар бэлтгэл хийх ажээ.

Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас "Коронавирусийн халдвар нийт хүн амын дунд тархаагүй. Зөөвөрлөгдсөн орж ирсэн 37 тохиолдол байгаа хэдий ч бид тайвширч болохгүй. Эрсдлийг хамгийн муу байдлаар тооцож ажиллахыг Эрүүл мэндийн Сайд хэлж байгаа. Тиймээс амралтын энэ өдөр Эрүүл мэндийн сайд, яамны газар хэлтсийн дарга нар ОБЕГ, НЭМГ-ын төлөөллүүдтэй уулзаж, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, эмнэлгийн бэлэн байдлыг хангах зорилгоор 5 дугаар сарын 06-08 ны өдрүүдэд коронавируст халдварын дэгдэлтийн үеийн хээрийн хүн эмнэлэг дэлгэх дадлага сургуулилтыг хийнэ. Энэхүү дадлага сургуулилалтыг хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцлээ” гэж мэдээлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button