НИЙГЭМ
"Давтан шинжилгээгээр ОХУ-аас ирсэн нэг оюутнаас халдвар илэрлээ”

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү дараах мэдээллийг өгөв.
Тэрбээр "2020.04.24-нд бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлоос халдвар илрээгүй. ХӨСҮТ болон Дархан-Уул аймагт 209 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Мөн тандалтын зорилгоор хийсэн шинжилгээнүүдэд коронавирус илрээгүй. Гурав дахь шинжилгээгээр ОХУ-аас ирсэн оюутнаас халдвар илэрлээ. Ийнхүү манай улсад халдварын 38 дахь тохиолдол бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо 9 болж нэгээр нэмэгдсэн. Франц иргэний биеийн байдал маш сайн байгаа” гэв.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.