ДЭЛХИЙЭДИЙН ЗАСАГ

АНУ-д ажилгүйдлийн түвшин 16 хувьд хүрчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зөвлөх, эдийн засагч Кевин Хассет өчигдөр /2020.04.26/ ABC телевизийн "Энэ долоо хоног” нэвтрүүлэгт оролцжээ.

Энэ үеэр тэрбээр "Коронавирусээс үүдэлтэй эдийн засгийн хямрал үндэсний хэмжээнд ажилгүйдлийн түвшин 16 хувьд хүрч, хурцадмал нөхцөл байдлыг үүслээ. Энэ нөхцөл байдал манай улсын эдийн засагт томоохон сөрөг цочроог бий болгож, 1930-аад оны их хямралын үеийн ажилгүйдлийн түвшинд ойртож байна. Иймд бид ард түмний дахин итгэл найдварыг төрүүлэхийн тулд томоохон бодлого хэрэгжүүлж, дорвитой арга хэмжээ авах шаардлагатай байна” гэжээ.

Ийнхүү үзээд Хассет конгресст зургаан зүйл бүхий эдийн засгийн хариу арга хэмжээний санал хүргүүлсэн байна.

Гуравдугаар сараас эхлэн жижиглэнгийн худалдаа, барилга, аялал жуулчлал, үйлчилгээний салбарт ажилладаг 2.5 сая Америкчууд ажилгүйдлийн даатгалын тэтгэмж авч эхэлсэн аж.

ЭХ СУРВАЛЖ: reuters.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button