СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

БАРИМТ: С.Бямбацогтын бизнесийн сүлжээ ба ТӨСВӨӨС 95 тэрбумыг хувийн компани руугаа оруулсан түүх

Ховд аймгаас УИХ-ын гишүүнээр ГУРАВ дараалан сонгогдож, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, ХЗДХ-ийн сайдын албан тушаалыг хүртэл хашсан эрхэм бол С.Бямбацогт. Нэгэн үес С.Бямбацогт гишүүн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой нэг нутаг, амь нэгтэй байдаг гэдгээрээ төрийн аливаа ажилд давуу эрх эдэлдэг гэх яриа хөвөрдөг байв. Эдүгээ бол тэр өөрөө хүч сууж, жил бүрийн төсөв дээр хувийн бизнестээ багагүй мөнгө суулгадгаараа алдартай болсон.

Тухайлахад, С.Бямбацогт гишүүн 2019 оны улсын төсвөөс 42.2 тэрбум, 2020 оны улсын төсвөөс 53.1 тэрбум төгрөгийг ХУВИЙН БИЗНЕСТЭЭ ШИНГЭЭСЭН нь баримтаар нотлогддог. Үндсэндээ С.Бямбацогт гишүүн сүүлийн хоёр жилд 95.1 тэрбум төгрөгийг төсвөөс халаасалсан гэсэн үг. Уг мөнгөний ажлууд хэрхэн явагдсаныг баримтаар хүргэе.

 С.БЯМБАЦОГТЫН ХУВИЙН БИЗНЕСИЙН СҮЛЖЭЭ

УИХ-ын гишүүн С.Бямбацогт ЗУРГААН ДҮҮТЭЙ. Эдгээр дүү нарынхаа С.Баянчулуун, С.Баянмөнх, С.Балжинням нартай хамтран “Ньюпрогресс” группийг үүсгэн байгуулсан.  С.Бямбацогт гишүүн 2016 оны ХОМ-тээ “Ньюпрогресс” группийн хувьцаа эзэмшигчээр өөрийгөө бүртгүүлсэн. Тэрбээр уг группийн үүсгэн байгуулагч юм.

Эх сурвалж: УБЕГ

Тэрбээр 2016 онд “Ньюпрогресс” группийн хувьцаа эзэмшилтээ Бямбацогт овогтой Билгүүн рүү  шилжүүүлж, өөрийгөө хассан байдаг. Эдүгээ “Ньюпрогресс” группийг С.Бямбацогтын төрсөн дүү С.Балжинням удирддаг.

Эх сурвалж: АТГ-ын сайт дахь С.Бямбацогтын ХОМ-ээс

“Ньюпрогресс” групп нь “Алтайтрест” компанийн албан ёсны хувьцаа эзэмшигч. Эдүгээ С.Бямбацогтын төрсөн дүү С.Баянчулуун “Алтайтрест” компанийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Эндээс “Ньюпрогресс” группийг төрсөн дүүгээрээ удирдуулж, төрсөн хүүгээрээ дамжуулан хувьцааг нь эзэмшдэг С.Бямбацогт нь “Алтайтрест” компанид шууд хамааралтай нь нотлогдож байгаа юм.

Энэ удаа бид зөвхөн “Алтайтресс” компани руу ТЕНДЕР, КОНЦЕСС хэлбэрээр улсын төсвөөс сүүлийн хоёр жил дараалан орсон мөнгөн дүнгүүдийн мэдээллийг хүргэж байна. Мэдээллийг боловсруулахдаа ГҮТГЭХ зорилго агуулаагүй бөгөөд Улсын бүртгэл, ХОМ, Тендерийн дата сан, Улсын төсвийн мэдээллийг ашиглан бэлтгэв.


БАРИМТ 1. “Алтай трест”  концессоор 67.7 тэрбумыг төсвөөс авсан ч 14.1 тэрбумын үлдэгдэл үүсчээ

С.Бямбацогт ХЗДХ-ийн сайд байхдаа “Алтай трест” компанийн “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэл”-ийн төслийн концессыг 77 тэрбум 695 сая төгрөгөөр батлуулсан байдаг. Гэвч 2020 онд уг концессын төсөвт өртгийг 81.8 тэрбум болгон нэмэгдүүлэн батлуулсан. Ингэснээр С.Бямбацогт гишүүн концессоор 2019 онд 37.2 тэрбумыг авч, 2020 онд 30.2 тэрбум төгрөгийг дахин төсөвлүүлсэн.  

Ирэх онд үлдэгдэл 14.1 тэрбум төгрөгийг авах юм. Төсөвт өртгийг нь энэ онд 3.6 тэрбумаар нэмэгдүүлсэн үйлдлээ дахин давтвал уг мөнгөн дүн өснө гэсэн үг юм.


БАРИМТ 2.Зөвшөөрөгдсөн дүнгээс 7.3 тэрбумаар нэмсэн санал өгч ялснаар 21.1 тэрбумыг төсвөөс авах болзлоо хангажээ

“Алтайтрест” ХХК-ийг https://www.tender.gov.mn/ цэснээс шүүж үзэхэд “Хөшөөтийн уурхайгаас Ховд аймгийн Үенч сум хүртэл 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих, Үенч дэд станцыг өргөтгөх төсөл”-д гүйцэтгэгчээр шалгарсан байдаг. Анх 2017 онд зарлагдаж байсан уг төслийн нийт санхүүжигдэх өртөг 13.8 тэрбум байсан ч “Алтайтрест” компани 21.1 тэрбумаар гүйцэтгэх санал өгч, шалгарсан нь анхаарал татдаг.

Тендерт аль бага санал өгсөн нь ялдаг жишиг бий. Гэтэл “Алтайтрест” компани зарлагдсан дүнгээс 7.3 тэрбумаар өгсгөсөн санал өгөөд, ШАЛГАРЧЭЭ. Уг төслийн гүйцэтгэлд 2019 онд улсын төсөвт 5 тэрбумыг суулгуулсан бол 2020 онд 16.1 тэрбумыг суулгаж өгснийг ЭНДЭЭС харж болно.

Сонирхолтой нь, “Алтай трест” ХХК тендэрт ялсныхаа дараа Эрчим хүчний яамтай гэрээ хийгээгүй байхад шууд төслийн гүйцэтгэлээ эхлүүлснээс маргаан үүсч, одоогоор шүүхийн шатанд яваа аж.  Асуудал нь шүүхийн шатанд яваа ч 2020 оны төсөвт 16.1 тэрбумыг суулгуулсан нь С.Бямбацогтыг ямар хэмжээний лоббичин болохыг  харуулна.


БАРИМТ 3. “Алтайтрест” 5.8 тэрбумаар тендерт ялаад, 700 саяар өсгөж, төсөвт суулгуулжээ

“Алтайтрест” ХХК дээр дурдсан баримтуудаас харахад, 2020 оны улсын төсвөөс концессоор 30.2 тэрбум, тендерээр 16.1 тэрбумыг тус тус авахаар байгаа. Үүн дээр  нэмж Увс аймгийн Наранбулаг сумын  төвийн 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугмын тендерийг гүйцэтгэх юм. Түлхүүр гардуулах нөхцөлтэй зарлагдсан уг тендерийн гүйцэтгэл 90 хувьтай явааг Сангийн яамны ЭНЭ ЦЭСНЭЭС харж болно.

Мөн л уг тендер анх 5.8 тэрбумын төсөвт өртгөөр тендерт шалгасан хэдий ч 6.5 тэрбум болж, 700 сая төгрөгөөр зардлаа нэмжээ.

Эх сурвалж: Сангийн яам

ДҮГНЭЛТ: 95 СУМЫН 14250 ХҮҮХДИЙГ ЦЭЦЭРЛЭГТ ХАМРУУЛАХ МӨНГИЙГ ХУВЬДАА ХАЛААСЛАГЧ С.БЯМБАЦОГТ

Төрийн ордон дотроос хувийн ажлаа хөөцөлдөх ийм урамтай сайхан байдгийг дээрх жишээнүүдээс харж болно. УИХ-ын гишүүн болохын тулд тойрогтоо календарь, хэдэн кг гурил будаа тарааж, орон нутгийн телевизээр хэд гараад ерөнхийдөө болчихно. Гарах зардал үсрээд л 1 тэрбум төгрөг. С.Бямбацогт гишүүний тухайд 1 тэрбумыг зараад, хувийн компанидаа 95 тэрбумыг төсвөөс оруулан ажиллажээ. Үүнийг л улстөрийн нөлөөгөө ашиглаж, ХУВИЙН БИЗНЕСЭЭ ТЭТГЭХ гэж хэлээд байгаа юм.

Хөдөөгийн нэг суманд 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг 1 тэрбум төгрөгөөр барьчихдаг тооцоо бий. Ийм тооцооллоор хөөвөл, С.Бямбацогт гишүүн 95 суманд цэцэрлэг барьж, 14.250 хүүхдийг цэцэрлэгжүүлэх боломжтой мөнгийг ХУВИЙН КОМПАНИДАА маш боловсон аргаар авчээ. Ашгаа улам өсгөхийн тулд тендер, концессынхоо төсөвт өртгийг жил бүр өсгөсөн дүнгээр суулгуулсаар ирж.

Төрд орох гээд үхэн хатан зүтгээд байдгийн цаад учир л энэ юм. Эрх нөлөөгөө ашиглах замаар хувийн бизнесээ өргөх боломж төрийн ордонд л байна.  С.Бямбацогтод хамаарах зөвхөн нэг компанийн түүх нь ийм. 2008 онд парламентад суусан түүхээс нь хойш ухвал үүнээс илүү их зүйл гарна. Сонгогчид илүү хэрсүү болж байгаа ийм цаг үед төрөөс төрсөн тендерчид, концесчдыг бүү дэмж гэж Eguur.mn редакцийн зүгээс уриалж байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

93 Сэтгэгдэл

  1. Ene luivarchinii tuxai bichdeg xun baidag l yum bna. Bux setguulchid xudaldagdaagui l bgaa yum bna. Ene xulgaichiin suuliin 20-n jiliin bux tender kontsess gej xun aimaar yum garna shuu

    1. ЭЛБЭГДОРЖИЙН ҮҮДИЙГ САХИГЧ ХАМСААТАН САЙН ЭРЭГТЭЙ ДҮҮ ЮУ ЮУ ЧГЭНЭВ БОЛСОН ГЭДЭГ ЭНЭ БЯМБАЦОГТ. БӨӨН БУЛХАЙ БУЗРЫН ЭЗЭН

  2. мөнгө нь ихдээд үрж чадахгүй байгаа бол хэдэн ядуу айлд гэр аваад өгчих хэрэгтэй. эсвэл өрсөлдөгчөө шантаажилж мөнгө нэхэх санаатай л байх даа. эднийг хэн л тоов гэж

  3. Энэ хужаа өөрөө хулгай хийн .сонгуулийн шоу гаа улсаар да####гана. Ёстой яг хужаа хужаа санаа гэж

  4. харваас худ####ч, хулгайч царайтай шдээ. Гулгаж сэлгэж яриад л …. шун#### ихэдвэл шулам болно.

  5. yer bol amnai ulsad xuni amdrax nuxtsul orchin bur burdexgui odoo bur ulstguulj bn shde ajliin bair bxgui tsalin tun baga neg xeseg n mash ix idej bna uls toroor orj zuun xeseg n idsen idej ch bna aixgui bna

  6. shuux tsagdaa toriin alba n ded doodgui xeel xaxuuli bolson yer iim bolsdon ulsiig yaxiin irged zovox bolj bna tun xaramsaltai xuuli busaar ulsiin medliin yumiig idsen uusan xumuusiig barij xoriod xariustlagiig xatuu tootsoj xurngiig buren

  7. ulsiined xurungiig idsen uusan xumuusiig Chingis xaani ued shuud tsaatsalj bsan bid udur irex tusam doroitoj bna bidniig iim bolgoj bgaa xumuusiig bur tsaatslax xeregtei bna xereggui!!

  8. Харлуулах зорилго агуулаагүй гэчихээд харлуулаад байх юм. Авсан мөнгөөрөө юу хийсэнийг нь бичээч. Зүгээр аваад идчихээгүй. Хэн нэгнээс нууж хаасан зүйл байхгүй. Бүх юм ном журмаараа ил тод явж байгаа гэж боддог.

    1. Хийсэн зүйл байхгүй бүгдийг нь хувьдаа аваад идчихсэн тул магтан бичих юм олохгүй байгаа

  9. Jinxene tenderchin kontseschin gar da. Elbegeetei ix niilsen odoo Jenkogoos salaxgui bgaa xun de. MONGOLD odooxondoo ene luivarching ilchileed gargax xuch baixgui l yu baix da.

  10. Hiisen ajliihaa mungiig awahgui tegeed yah ystoi bsan yum Hytad companiaar hiilgeed hytadluu mungu gargah ystoi yu usan teneguud mini bodoltsoh heregtei zugeer mungu awaad bgaa bish

  11. ЮУНДАА ГАЙХАЦГААВ МЭДЭЭЖ ХУЛГАЙЧ Л БАЙСАН БАЙНА Ш ДЭЭ ОДОО БҮР МӨСӨН ########УУЛЖ ШАЛГУУЛАХ Л ҮЛДЛЭЭ

  12. Buleglen gemt hereg uildej baigaa novsh doo, hereg ni hundreh niguurtai. Suuliin uyed tsogzolmaa ch bil uuu donsolmaa ch bil uu neg yumtai niilj tom gemt hereg uildej bga yarigdaj bn

  13. Монголын төрд гарсан болгон хулгайч, луйварчид, авилигачид. Монголын төр хэзээ цэвэршинэ тэр үед л улс хөгжинө. Энэ мэт луйварчдыг бүгдийг цаазлах хэрэгтэй.

  14. Энэ новшийг АТГ барьж хорихгүй юу хийгээд байгаа юм бэ??? УИХ-д ороод илт баяжсан гэж хэвлэлд бичээд л байгаа шдээ!!

  15. turiin tusgai alban haagchdyn emnelegt avstriin zasgiin gazryn zeeleer tonog tukhuurumjiig suuriluulahad avstri kompanias avilgal avsan tukhai avstriin hevlel

    1. 1. yamar ch surguuli suraagui; 2. Hadam aaviigaa unguruhud tuunii Hovd aimgiin Hugjliin tuluu sangaas zeelsen uriig tululgui luu unjij tuugeer biznesiinhee huliig tavisan luivarchin 3. Tenderiig avilgaliin sistemd nevtruulsen mergejliin hu

      1. нью прогрес,####тай трест нь хоёулаа Бямбацогтын компаниуд эрчим хүчний тендерийг их л авсан 110 кв-ын манхан ,м####чин сумын шугмуудын хөндлөвчийг богиносгож хийгээд хөндийрүүлэгчийг полимер болгоод их мөнгө дундаас нь Б####жинням дүү нь олсон д

        1. ЦАрай муутай дээрээ бас сэтгэл муутай.Яана даа. Шун#### ихтэй бас их зантай яршиг л байна даа.

  16. iim.aimaar.ih.garyn.deeremching.Hurelsuh.ner.devshuuleh.uguig.ni.harah.l.uldjee.JDU.gej.nichneen.ih.orillooo.doo.Getel.JDUchidees.100.dahin.ih.mungu.huschihaad.l.gemgui.hun.shig.orilsonyg.ni.yanaa

  17. 4 жилд 95 тэрбумаа? Овоо орлоготой ажиллажээ. Ганцаараа бараг бүх ЖДҮчдын мөнгийг шаасан байна

  18. Ийм новшуудыг шоронд нь ачуул####гүй хур####д нь дахиад сонгохгүй байлгүй дээ.Тэд УИХ-д сууж хулгай дээрмээ үргэлжлүүлэн хийж, хийсэн өмнөх хулгайгаа хаацайлах, хамга####уулах л гэж нэр дэвшиж байгаа юм. Сонгогчид минь С.Зоригийн “Би Монголчууды

  19. Ньюпрогресс, Алтай трэйст олон жилийн турш эрчим хүч өндөр хүчдэлийн шугам сүлжээний ажил хийж бгаа. Жил бүр л өндөр өртөгтэй улсын ажил хийдэг бхаа

  20. 95тэрбум гэдэг чинь 1000сая 95 ширхэг гэсэн үг биздээ. Энэ их мөнгө барих харах нь байтугай бодож үзсэн хүн бидэн дунд цөөхөн байхдаа

  21. Нүгэлээ дийлдэг л байгаадаа муу мангасууд ийм нөхдүүдийг бодхоор үнэн сэтгэлээс харамс#### төрөх юм энэ улс орон хүн ардынхаа төлөө үнэн сэтгэлээсээ ажилах хүн олдохгүй юм байна даа сонгууль өгөхгүй

  22. Ерөөсөө ойлгомжтой мөнгөжих амдр####а дэшлуулэх худлаа эх оронч царай гаргаж бугдэрэй шоронд суух ёстой

  23. Арай арай зүгээр л арын ха####гаар өндөр үнээр хулхи юм шааж хая#### дараа нь охин компань нь засварыг нь ариж өндөр үнээр арын ха####гаар шаагаа л

  24. Хийх ёстой ажлаа хийгээд, хийсэн ажлынхаа хөлсийг аваад ул######а татвараа төлөөд, олон хүнийг амьдр####тай, хоолтой нь з####гуудаад явж байгаа хүмүүс тэгэээд буруутай болж таарах уу? Хийж бүтээсэн ажилтай хүнийг харлуулж,шүлсээ үсчүүлэхээ боль!!!

  25. ymar ch ajil hiilguigeer mungu avaagui gedgiig unshaad oilgooch. undur huchdel tsahilgaan damjuulah ajluud dan barilgiin ajilaas hamaagui iluu urtug undur barigddag.heden zuun terbumaar ni ideed ovolson shoro uldesen yorinhiilugchiig songsn

  26. Монголын төр ядуусаа тэжээж дийлэхгүйдээ биш эрхтэн дархтангууд нь ханаж цадахгүйдээ доройтуулж байгаа юм. Тэндэрдэнэ, концесдэнэ, ждү-дэнэ. Хувийн бизнесээ дэмжих замаар улс орныг дампууруулагч луйварчдын тэнгэр гэсгээх болно.

  27. Одо үед ууж идээгүй хүн гэж байхгүй. Харин хэн нь идэхийн хажуугаар хадөлмөрлөж юм хийж чадаж байна. Харин ч ихийг хийж яваа хүн. Идээд юуч хийдгү хүмүүсийг бодвоп

  28. Амилсан чөтгөр шиг характэртэй хулгайч байна лээ. Бас хилийн цэргийн арын ####банд өөрийн хүн шургуулж өчнөөн тэндэр шаасан баагий даа

  29. СЭТГҮҮЛЧИД БАЯР ХҮРГЭЕ. МАШ САЙН АЖИЛЛАЖ, ИЛЧЛЭГДДЭГГҮЙ, ИЛЧИЛСЭН ГАЗРУУДАД МӨНГӨ ӨГӨӨД УСТГУУЛААД БАЙДАГ ЧӨТГӨРИЙН БУЗРЫГ САЙХАН ГАРГААД ӨГЧЭЭ. АРГАНД НЬ АВТАЖ БОЛОХГҮЙ !

  30. Ийм л цайчихсан хулгайч түүгээр дүүрэн байгаа. Тийм учир ард олон минь МАНАН-гийн нэг ч хүнд сан####аа өгөлгүй ########уулж төрөө цэвэршүүлж авъя.

  31. Ховдынхон долдойдсоор байж давраачихсан.З####ьтай муухай хүн.Ховдчууд жаахан юм бодож байгаач.Батнасан арай гайгүй бусад нь дэмий хүмүүс Ховдоос дэвших гэж байна.

  32. Энэ дурак их тэнгэрийн аманд маш том, маш үнэтэй хотхон барьж буй, луйварчин, хулгайч, мөнгө идэхээс өөр сэтгэлгүй, их мэдэгч, хоосон ч####чигч, хоосон толгойт, дахин сонгох хэрэгцээгүй нөхөр бол энэ мөнөөс мөн,

  33. EGUUR.MN СЭТГҮҮЛЧ МЯДАГБАДАМ ЖИНЭХНЭ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ, ИЛЧИЛЖ ЧАДАЖ БАЙНА. БАЯР ХҮРГЭЕ, ЦААШИД Ч АМЖИЛТ ХҮСЬЕ. ЭНЭ БЯМБАЦОГТ ГЭДЭГ БОЛ ЧӨТГӨРИЙН ҮҮХЭД. ИЛЧИЛСЭН БҮХНИЙГ МӨНГӨӨР ДАРААД БОЛОХГҮЙ БАЙСАН ЮМ. ТУУШТАЙ БАЙГААРАЙ !

  34. Chimeegui orgison aimshigt mangas. Hun hunii uliig dolooj yavdag. Jinhene shiren nuurtei mungunii tuluu yahaas ch butsahgui hun de. Ehner ni adilhan bolchihoj.

  35. tender awaad ajil hiisen l bna shdee haana awaaad alga bolchij shuud l idtsen yum shig hud bulterhiin. uugaasaa yamarch tom kompani tendert orj ajil hiihguu bol tegeed dampuurna bizdee yadchih yumaa.

  36. setguulchid neeree yu ch buteej medehgui tsagaan gartanguud hun gutgej shantaachilhaas oor yum medeh bish. ene compani salbartai ugaasaa terguulegch tender yaagaad awch boldoggui yum tenegt

    1. УИХ-ын гишүүний хамаар####тай компани учраас болохгүй. Ашиг сонирхлын зөрчилтэй байна. Даанч хулгайч, худ####ч, луйварчин!, хоосон толгойтнууд мэдсэн ч мэдээгүй юм шиг улайран шун####тах юм даа. Эрх мэдэл, авилг####аар л авч байгаа нь хэнд ч ойлгомжтой. Нэг л өдөр өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр нь ирнэ угаасаа…. байнга айж явах хэрэгтэй.. нэг их удахгүй дээ

  37. Бямбацогт бол маш аюултай хүн. Түүний цаана их зүйл нуугдаж бга. Ховдынхныг цаасан м####гай өмсгөөд л гараад ирдэг

  38. Өөө муу тендерээр баяжигч бна ш дээ Мөнгө нь хүрэхгүй бна гээд Тододгол хийлгээд мөнгө хусаад сурчихсан гар л бн да

  39. Зvгээр идээгvй цахилгааны шугамаа тавьсан бол болоо ш дээ. Харин vvнээс 8.5 дахин их менге зvгээр улсаас аваад темер зам тавина гэж идсэн Жэнког сурв####жлаач!!! 120,000 хvvхэд хамруулах 800 цэцэрлэг барих менге Жэнко 2008 онд идсэн!!!

  40. Энэ юу ч бишээ. Одоо эндээс илүү юм бна. ХААХҮ-ийн сайд Мэндсайхан наад компаниудад ажиллаж байсан. Одоо бүх ЖДҮ Тэр компани руу явна

  41. Орон нутгийн тендэрийг түүний гар хөл болсон дарга яаж хамаж байгааг харв#### хүмүүс шоконд орно доо. Ай хорвоо юу ч гэхэвдээ. Ийм луйварчдыг толгойдоо гаргачихаад хөгжил яриад бол дэмий

  42. Төрд гарсан хулгайч луйварчид!. Ард түмний нуруун дээр шигдсэн хув####знууд!!!. Хэзээ нэг цагт бүгдийг нь шоронд хорьж хөрөнгийг нь хураах хэрэтэй. Монголд энэ хулгайч луйварчдын эсрэг тэмцдэг япон маягийн бүлэглэл хэрэгтэй байна даа. Тэгвэл энэ хулгайч луйварчыг удам судартай нь хүйс тэмтэрсэн цагт ингэж хулгай луйвраа хийж чадахгүй!!!.

  43. ЭНЭ НӨХРИЙН ХОВДОД ЭРЧИМ ХҮЧНИЙ МЭРГЭЖЛИЙН КОМПАНИЙН УРДУУР ОРЖ БУЛААЖ АВСАН ШУГАМ НЬ МУУ УТСААР ХИЙСНЭЭС УНАЖ УЛСАД МАШ ИХ ХОХИРОЛ УЧРУУЛСАН ИЙМЭРХҮҮ ӨЛӨН ЮМНУУДИЙГ ТӨРӨӨС ########УУЛАХДАА ЛУЙВРААР ОЛСОНЫГ НЬ ХУРААЖ АВАХ ХЭРЭГТЭЙ ТЭГЖ БАЙЖ ТӨРД ӨЛӨН БӨӨСНҮҮД ШАВАХЫГ ЗАСЧ ЧАДНА

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button