ДЭЛХИЙМэдээЭРҮҮЛ МЭНД

63 жил хамтдаа амьдарсан хосууд нэг өдөр нас баржээ

Бид та бүхэндээ нэгэн сэтгэл хөдөлгөм, басхүү онцгой түүхийг хуваалцаж байна. 90 настай Билл, 81 настай эхнэр Мэри нар 63 жилийн турш ханилж, нэг өдөр насан эцэслэжээ.

Тэд хоёул коронавирусийн халдвараар өвчилсөн байсан бөгөөд “Улаан өндөгний баяр”-ын ням гарагт Английн Саутхэмптоны нэгдсэн эмнэлэгт нас барцгаасан байна.

Тэдний охин Розмари хэлэхдээ:

Аав минь ээжийг нас барсныг мэдсэнийхээ дараа хүчилтөрөгчийнхөө эмчилгээнээс татгалзсан. Учир нь аав маань ээж чинь байхгүй бол надад амьдрах хүсэл үгүй. Түүнийхээ хойноос амгалан явахыг хүсэж байна гэсэн юм.

Тэд маань маш онцгой хүмүүс байсан. Амьдралынхаа туршид маш шаргуу хөдөлмөрлөж, хэзээ ч хоорондоо муудалцаж байсангүй. Тэд минь одоо ч хамтдаа аз жаргалтай байгаа гэдэгт итгэлтэй байна.

Мэри гуравдугаар сарын сүүлээр бие нь муудаж, Саутхэмптон дахь “Холидэй Инн” зочид буудалд түр байрлаж, эмчилгээ хийлгэж байжээ. Улмаар түүний нөхөр Билл түүнээс хэд хоногийн дараа эмнэлэгт хэвтэж, коронавирусийн халдвар авсан гэдгээ мэдсэн байна.

Мэриг нас барсныг мэдсэн Билл хүчилтөрөгчийн эмчилгээнээс татгалзаж, түүнээс хэдэн цагийн дараа нас баржээ.

ЭХ СУРВАЛЖ: www.bbc.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button