ДЭЛХИЙ

Резус Макака сармагчин дээр туршсан “COVID-19”-ийн эсрэг вакцин үр дүнтэй байна

АНУ-­ын Монтана мужийн Хамилтон хот дахь “Rockey mountain” лабораторид Оксфордын их сургуулийн эрдэмтэд “Jenner” хүрээлэнтэй хамтран макака гэх сармагчин дээр коронавирусийн эсрэг вакцины туршилт хийж, үр дүнд хүрсэн талаар “Business Insider” мэдээлжээ.

Тодруулбал, Зургаан сармагчинд COVID-19-­ийн эсрэг вакцин тарьж, өвчлөх өндөр эрсдэлтэй нөхцөлд 28 хоног байлгасан ч сармагчингууд халдвар аваагүй байна. Вакциныг дөрөвдүгээр сараас эхлэн хүний биед туршиж эхэлсэн бөгөөд уг туршилт ирэх есдүгээр сард дуусах төлөвтэй байна.

Харин вакцины үйлдвэрлэлээр тэргүүлэгч Энэтхэгийн “Serum” хүрээлэн “Бид туршилт дуусахыг хүлээхгүй. Үүнийг амжилттай болсон тохиолдолд цаг хожихын тулд 40 сая тунг урьдчилан үйлдвэрлэнэ” гэж мэдээлжээ. 

Туршилт явуулсан резус макака сармагчны ДНХ хүнтэй 93 хувийн төсөөтэй бөгөөд хамгийн ойролцоо төрөл зүйл хэмээн үздэг аж.

ЭХ СУРВАЛЖ: busunessinsider.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button