ДЭЛХИЙ
ОХУ-ын армийн албан хаагчдын дунд “COVID-19”-ийн халдвар газар авчээ

ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу тус улсын армийн албан хаагчдын дунд коронавирусийн халдвар газар авсан талаар анх удаа олон нийтэд мэдэгдлээ.
Энэ сарын 26-ны байдлаар 874 цэргийн албан хаагч халдвар авсан ба 379 нь гэртээ тусгаарлагдаж байгаа бол үлдсэн нь цэргийн эмнэлэгт тусгаарлагдан эмчлүүлж буй аж.
Өнөөдрийн байдлаар ОХУ-д халдварын 106 мянган тохиолдол бүртгэгдэж, 1.073 хүн нас барсан бол 11.619 хүн эдгэжээ.
ЭХ СУРВАЛЖ: aa.com.tr
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.