НИЙГЭМ

Сэжигтэй тохиолдлын үед ажлын байранд авах арга хэмжээнүүд

Ажлын байранд коронавируст халдварын сэжигтэй тохиолдлын үед авах арга хэмжээний зөвлөмжийг танилцуулж байна.

Нэг. Нийтлэг зүйл
1.1. Ажлын байранд коронавируст халдвар (COVID-19)-ын сэжигтэй тохиолдол гарсан үед хариу арга хэмжээ авах үйл ажиллагааг зохицуулахад энэхүү зөвлөмжийг мөрдөнө.
1.2. Аж ахуйн нэгж, байгууллага бүр коронавируст халдвар (COVID-19)-ын сэжигтэй тохиолдлыг тусгаарлах өрөөг бэлтгэсэн байна.
1.3. Коронавируст халдвар (COVID-19)-ын сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ (100), НЭМҮТ (119) шуурхай мэдээлнэ.
Хоёр. Нэр томьёоны тодорхойлолт
2.1. “Сэжигтэй тохиолдол” гэж халуурах, ханиах, бөөлжих, гүйлгэх, толгой, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрсэн хүнийг хэлнэ.
2.2. “Ойрын хавьтал” гэж 15 минутын турш сэжигтэй тохиолдолтой 1 метрээс дотогш зайнд харьцсан хүнийг хэлнэ.
2.3. “Тусгаарлах өрөө” гэж анхны тусламжийн цомог, амны хаалт, нэг удаагийн халад, гар халдваргүйжүүлэгч, бээлий, хог хаягдлын уут зэрэг хэрэгслээр хангасан өрөөг хэлнэ.
Гурав. Коронавируст халдвар (COVID-19)-ын сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах хариу арга хэмжээ
3.1. Байгууллагын удирдлага коронавируст халдвар (COVID-19)-ын сэжигтэй тохиолдлыг тусгаарлах 2-3 ажилтныг томилсон байна.
3.2. Байгууллагын хүний нөөцийн ажилтан удирдлагад мэдээлж, ХӨСҮТ (100), (80086829) дугаарын утсанд дуудлага өгнө.
3.3. Сэжигтэй тохиолдлын мэдээлэл авмагц томилогдсон ажилтан тусгаарлах өрөөнөөс амны хаалт, нэг удаагийн халад, бээлий, улавч өмсөж, тухайн хүнийг тусгаарлах өрөөнд хүргэнэ.
3.4. Сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу гартал тусгаарлах өрөөг битүүмжилнэ.
3.5. Ойрын хавьтлыг ХӨСҮТ-ийн тандалт судалгааны баг ирэх хүртэл ажлын өрөөнд нь тусгаарлана.
3.6. Сэжигтэй тохиолдлыг нөөц хаалгаар гаргана гэж ЭМЯ-наас мэдээлэв.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button