ДЭЛХИЙ

Борис Жонсон: Цар тахлын оргил үеийг давсан тул хөл хориог хэсэгчлэн цуцална

Их Британий Ерөнхий сайд Борис Жонсон тус улс цар тахлын оргил үеийг давсан тул хөл хориог хэсэгчлэн цуцална гэдгийг мэдэгдэв.

Иргэд ажилдаа явж, сургуулиуд хэвийн ажиллах бөгөөд аюулгүй байдлыг хэрхэн ханган ажиллах журмыг ирэх долоо хоногт танилцуулах юм байна. Засгийн газар цар тахалтай тэмцэхийн хажуугаар эдийн засгаа сэргээх, хөл хориог хэсэгчлэн цуцлахад чиглэсэн цогц төлөвлөгөө танилцуулах ба үүнд орон даяар хэрэгжүүлэх бүх арга хэмжээг нарийвчлан тусгах аж.

Их Британид халдварын 171 тохиолдол бүртгэгдэж, 26.771 хүн нас баржээ.

Б.УЧРАЛ

ЭХ СУРВАЛЖ: theguardian.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button