НИЙГЭМ

Өчигдрийн чартер нислэгээр ирсэн зорчигчдын ТАВЫГ НЬ ХӨСҮТ-д тусгаарлажээ

Өчигдөр /2020.05.01/ Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц газардсан. Үүгээр 278 иргэн эх орондоо ирсэн юм.

Тэгвэл эдгээр зорчигчдоос тавыг нь сэжигтэй тохиолдолд тооцон ХӨСҮТ-д тусгаарлажээ. Харин үлдсэн хүмүүсийг ажиглах байранд тараан байршуулж, 21 хоног тусгаарлан ажиглах юм байна. Тэднээс шинжилгээний сорьц цуглуулах ажлыг өнөөдөр яаралтай зохион байгуулна гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэллээ.

Х.ЭРХЭС  

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button