НИЙГЭМ

Б.Баттүшиг: Бид хоёр Монголд очоогүй, одоо Сөүлд байна

Ерөнхий сайд асан Сү Батболдын хүү, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, “МАК”-ын захирал Н. Цэлмүүн нар коронавирусийн халдварын улмаас БНСУ-д гацаад байгаа билээ.

Тэднийг өчигдөр тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн гэх мэдээлэл цахим ертөнцөд тараад буй. Энэ талаар Б.Баттүшиг цахим хуудсандаа тайлбар хийж, Монголдоо ирээгүйгээ хэлэв.

Тэрбээр “Би ахмад настай, өвчтэй зовлонтой хүмүүс эх орондоо буцахыг дэмжээд буцах өргөдөл өгөөгүй ээ гэж өмнө нь хэлж байсан. Одоо ч Сөүлд байна. Хэвлэл мэдээллийн хэвлэн нийтлэх эрхийг хүндэтгэдэг ч хүнийг ингэж ор үндэсгүйгээр гүтгэх нь буруу зүйл гэж бодож байна” гэжээ.

https://www.facebook.com/photo.php?fbid=10102122276273160&set=p.10102122276273160&type=3&theater

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button