ЭРҮҮЛ МЭНД

Д.Нарангэрэл: Гадаадаас таван иргэн утсаар холбогдож эмчилгээний зөвлөгөө авсан

ЭМЯ өнөөдөр /2020.05.02/ коронавирсийн тархалт, нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Хэвлэлийн хурлын эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

Манай 24 цагийн 119 тусгай дугаарт 131 дуудлага ирсэн. Үүнээс ОХУ-аас нэг, АНУ-аас гурав, Бразилаас нэг нийт таван хүн гаднаас холбогдсож коронавирус халдварын шинж тэмдэг, өвчилсөн үед ямар дэглэм баримтлах, эмчилгээний талаар зөвлөгөө авсан. Манай иргэдээс ирж буй гомдол, мэдээллийн ихэнхийг бага насны хүүхдийг амны хаалтгүй тоглоомын талбай, олон нийтийн газраар дагуулж явж буй тухай байна.

Мөн бид Эрүүл мэндийн яам, Нийслэлийн засаг даргын захирамжаар үйлчилгээний байгууллагууд нээгдэж буйтай холбоотойгоор бүх үйлчилгээний байгууллага, албан газарт зориулсан зөвлөмж гаргасан. Ялангуяа үсчин, гоо сайхан гэх мэт хүний биед хүрэлцэж үйлчилгээ явуулдаг газруудад зөвлөмж гаргасан. Энэ зөвлөмжийн гол анхаарах зүйл бол, боломжийн хэрээр цахимаар утсаар авч байх, хүн хоорондийн зайг 1.5-2 метрт барих, аль болох бэлэн мөнгөнөөс татгалзаж картаар гүйлгээ хийхийг зайлшгүй биелүүлэх ёстой. Иймд үйлчилгээ эрхлэгч газрууд энэ зөвлөмжийг биелүүлэхийг хүсэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button