Нийгмийн

“Үйлчилгээ эрхлэгчид бэлэн мөнгөнөөс татгалзаж, картаар гүйлгээ хийх ёстой”

ЭМЯ өнөөдөр /2020.05.02/ коронавирсийн тархалт, нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Хэвлэлийн хурлын эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

Мөн бид Эрүүл мэндийн яам, Нийслэлийн засаг даргын захирамжаар үйлчилгээний байгууллагууд нээгдэж буйтай холбоотойгоор бүх үйлчилгээний байгууллага, албан газарт зориулсан зөвлөмж гаргасан. Ялангуяа үсчин, гоо сайхан гэх мэт хүний биед хүрэлцэж үйлчилгээ явуулдаг газруудад зөвлөмж гаргасан. Энэ зөвлөмжийн гол анхаарах зүйл бол, боломжийн хэрээр цахимаар утсаар авч байх, хүн хоорондийн зайг 1.5-2 метрт барих, аль болох бэлэн мөнгөнөөс татгалзаж картаар гүйлгээ хийхийг зайлшгүй биелүүлэх ёстой. Иймд үйлчилгээ эрхлэгч газрууд энэ зөвлөмжийг биелүүлэхийг хүсэж байна гэсэн юм.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button