ЭРҮҮЛ МЭНД

Иргэдийг төөрөгдүүлээд буй ЭСРЭГ БИЕ гэж юу вэ

ЭСРЭГ БИЕ: Харийн антигений эсрэг үүсэх энэхүү өвөрмөц уургийг эсрэг бие гэнэ.

Энэ уураг нь бөмбөлөг буюу глобуляр бүтэцтэй тул бусад уургаас ялгахын тулд иммуноглобулин (Ig) гэж нэрлэдэг.

  • эргэлдэгч
  • мембрантай холбоот
  • шүүрлийн эстэй холбоотой (FcR) гэсэн хэлбэртэй биед оршдог.

Эсрэг биеийн биологийн үүрэг

  • Эсрэг биеий молекул нянгийн хорыг саармагжуулах
  • нянг холбож хөдөлгөөнгүй болгох
  • вирусийн идэвхийг дарангуйлах
  • уусамтгай антигенийг холбон залгиур эсэд залгигдах хэлбэрт оруулах
  • хавсаргыг идэвхжүүлж бай эсийг хайлуулах
  • бичил биетнийг хучиж зэлгиур эс болон устгагч эстэй холбох гүүр болох

Хүнд үндсэн 5 ангийн иммуноглобулин (IgA, IgG, IgM, IgD,IgE) бий.Эдгээр нь хоорондоо бүтэц, хэмжээ, цэнэгийн ялгаа, нүүрсусны агууламжаараа ялгаатай

Захын цусны ийлдсийн уургийг цахилгаан оронд мөлхүүлэхэд цэнэгийн ялгаа молекул жингээрээ 5н бүлэг болон сална.(альбумин,α1,α2,β,γ-глобулин)

Эргэлдэгч иммуноглобулин mIg Нь B эсийн гадаргууд дангаараа бус Igα Igβ гэж нэрлэх гетеродимер гинжтэй хамт B эсийн антиген өвөрмөц рецептор (B cell receptor-BCR) үүсгэнэ.

Эсрэг бие тvvний бvтэц, биологийн vvрэг BCR-ийн mIg нь антигентай холбогддог. Харин Igα Igβ нь эс идэвхжүүлэх дохиог хүчжүүлэн дамжуулдаг.

  • Нугалуур хэсэг
  • Аллотип буюу бодин төрх
  • Эсрэг биеийн бүтэц
  • Хувьсамхай хэрчим

Эсрэг биеийн молекулын CH1-CH2 хэрчмийн хооронд байрлах цистейн, пролины үлдэгдлээс тогтох богино сигментийг нугалуур хэсэг гэнэ. Цистейн нь гинж хоорондын 2 хүхэрт холбоос үүсэхэд оролцдог. Пролеин нь бөмбөлөг бүтцийг тогтворжуулахад чухал үүрэгтэй. Хөнгөн гинж нь тогтмол хэрчмийн амин хүчлийн дарааллаараа ялгагдах 2 хэлбэртэй(k,λ).Хөнгөн гинжийг бүртгэдэг ген хүний 22р хромосом дээр байрлана. Удмын мэдээллийн ялгаагаар тодорхойлогдох эсрэг биеийн бүтцийн олон хэлбэрийг аллотип буюу бодин төрх гэнэ.

Иммуноглобулины молекул хоорондоо 2 хүхэрт холбоогоор 2 хүнд 2 хөнгөн полипептидийн гинжнээс тогтсон 4дөгч бүтэц бүхий нийлмэл уураг юм. L ба H гинжний N төгсгөлийн эхний хэрчмийн амин хүчил хувьсамхай байдаг (VL VH) бөгөөд хүний биед нийлэгжиж буй иминоглобулин хоорондоо энэ бүтцээрээ ялгаатай. L болон H гинж нь 110 аминхүчлийн дараалалаараа ялгаатай бөгөөд үлдсэн хэсгийн амин хүчил харьцангуй тогтвортой учир "тогтмол" хэсэг гэнэ. (CL,CH)

Хүнд гинж нь тогтмол хэрчмийн аминхүчлийн дараалалаар ялгагдах γ,α,µ,Ɛ,ơ гэсэн 5 хэлбэртэй бөгөөд эдгээрийг бүртгэдэг генүүд хүний 14-р хромосом дээр байрлана.

ЭХ СУРВАЛЖ: prezi.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button