ДЭЛХИЙ

Лам гөрөөснөөс “COVID-19”-ийн эсрэг биет илэрчээ

Судлаачид Өмнөд Америкийн лам гөрөөснөөс коронавирусийн эсрэг биет илрүүлжээ.

Шинжилгээгээр лам гөрөөснөөс гаргаж авсан хоёр ч төрлийн эсрэг биет нь “COVID-19”-ийг идэвхтэй довтолж байгаа нь батлагджээ. Эсрэг биет  нь “SARS-CoV-2” вирусийн тосорхог уутан бүрхүүлд нэвтрэн орж нянг өдөөгчийн үйл ажиллагааг идэвхгүйжүүлсэн аж.

Судлаачид вакцин бүтээх хүртэл эсрэг биетийг эмчилгээнд өргөнөөр ашиглах санал дэвшүүлж буй.  Энэ эмчилгээг халдвар дөнгөж авсан өвчтөнд хэрэглэхэд өвчлөлийн хүндрэлийг бууруулах, хөнгөн хэлбэр рүү шилжүүлэх боломжтой бөгөө амь насаа алдах эрсдэлийг бууруулах юм.  

Б.УЧРАЛ

ЭХ СУРВАЛЖ: sciencecodex.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button