НИЙГЭМ

ЭМЯ: Коронавирус гутлын улнаас илэрсэн тул гутлаа цэвэрлэх, гэртээ орохдоо тайлж тавих хэрэгтэй

Өнөөдрийн /2020.05.07/ ЭМЯ-ны хурлаар тус яамны Тандалт, судалгааны газрын дарга Д.Нарангэрэл иргэдэд ээлжит зөвлөмж, сэрэмжлүүлгүүдийг хүргэлээ.

Үүгээр нүүдлийн шувуудаар коронавирус халдсан гэх тохиолдол дэлхийн хэмжээнд бүртгэгдээгүй. Харин гэрийн тэжээвэр амьтад халдварлаж байгаа. Иймд гэрийн тэжээвэр амьтдаа аль болох гадуур бүү салхилуулаарай гэсэн зөвлөмжийг өглөө.

Мөн гаднын оронд коронавирус хүний гутлын улнаас илэрсэн гэв. Д.Нарангэрэл, “Гутлын уланд коронавирус наалдаж, халдварлах чадвараа хадгалдаг байна. Иймд гутлын улаа сайтар цэвэрлэх, гэртээ орохдоо тайлж тавихыг эрдэмтэд зөвлөж байна” гэсэн юм.

Мөн өчигдөр улсын хэмжээнд нийт 147 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй, манай улсад батлагдсан коронавирусийн тохиолдол нэмэгдээгүй гэдгийг бид мэдээлсэн билээ.

Х.ЭРХЭС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button