ДЭЛХИЙ
Их Британи Улс даваа гарагт иргэдийн хөл хориог цуцалж эхэлнэ
Их Британийн Засгийн газар коронавирустэй холбоотой хориог аажмаар багасгахыг мэдэгдсэн.
Үүний нэг хэсэг болох гэртээ байх шаардлага бүхий иргэдийн хөл хориог цуцлахаар болсныг Лхагва гарагт /2020.05.06/ мэдэгдлээ.
Тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон "Засгийн газраас иргэдийн хөл хориог цуцлахаар шийдвэрлэлээ. Ням гараг хүртэл зарим нэг шаардлагатай судалгааг хийж Даваа гарагаас хэрэгжинэ. Иргэд ДЭМБ-ын өгсөн зөвлөмжийн даган өөрсдийн эрүүл мэнддээ анхаарч, хариуцлагатай байхыг сануулж байна” гэжээ.
Б.УЧРАЛ
ЭХ СУРВАЛЖ: bbc.com
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.