“Өчигдөр ОХУ-д халдварын 10800 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн”

Өнөөдөр /2020.05.10/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр тус яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга А.Янжмаа,
“БНСУ-д сүүлийн 24 цагийн дотор 34 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь өмнө мэдээлж байсны дагуу Сөүл хотын нэгэн шөнийн клубээс гаралтай халдвараас үүдэлтэй байна. Иймд тус улсад 2100 гаруй шөнийн клуб, баар рестораныг хаах шийдвэр гаргасан байна.
ОХУ-д өчигдөр 10800 гаруй халдварын шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингээд нийт халдварын тоо 198600-д хүрч байна. Харин 104 нас баралт шинээр нэмэгджээ.
ХБНГУ-д өчигдөр 1251 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Нийт 168500 гаруй тохиолдол бүртгэгдсэний 140000 гаруй нь бүрэн эдгэрээд байгаа. Тус улсад халдварын индекс 0.65 байсан бол өчигдөр 1.1 болж өссөн. Иймд нөхцөл байдлыг дахин анхааралдаа авах хэрэгтэй гэж Роберт Кохын институт үзсэн байна” гэлээ.
Х.ЭРХЭС















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.