НИЙГЭМ

ЭМЯ: Өнөөдөр ОХУ-аас өндөр эрсдэлтэй хүмүүс онгоцоор ирнэ

ЭМЯ-наас шинэ коронавирусийн тархалттай холбоотой ээлжит мэдээллэл хийх үеэр албаныхан ОХУ-аас өнөөдөр /2020.05.13/ өндөр эрсдэлтэй хүмүүс онгоцоор ирэх болсон тухай мэдэгдлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарна А.Амбасэлмаа "ОХУ-аас гурван онгоцоор Цэргийн сургуулийн 346 оюутан өнөөдөр эх орондоо ирнэ. Одоо эхний онгоц Монгол руу хөөрч байгаа болов уу. Эдгээр оюутнаа бид хүлээн авахдаа ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Бага баян” амралтын газар, “Тоёоко инн” зочид буудалд авахаар бэлдэж байна. ОХУ-д цар тахлын халдвар өндөр байгаа. Энэ удаагийн онгоцоор халдварын хавьтал болсон хүмүүс ирж байгаа гэх судалгаа байна. Өвдөөд эдгэрсэн хүмүүс ч бий. Бүгдийг нь тусгаарлаж авна. Мөн шинэ коронавирусийн халдвар ямар нэгэн шинж тэмдэггүй явж байгаад халдвар илэрч байгаа учраас өнөө шөнөдөө багтаж, 346 оюутнаасаа шинжилгээ авна. Шинжилгээг очиж авах лаборантуудыг бэлдэж байна. Шуурхай хариу арга хэмжээний дөрвөн баг ажиллана. Маргааш бол халдвартай, халдваргүйгээр нь ялгах ажлыг зохион байгуулна” гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button