ДЭЛХИЙ
Шведэд нэг гэр бүлийн хоёр монгол иргэн “COVID-19” тусчээ

Швед Улсад нэг гэр бүлийн хоёр иргэн коронавирусийн халдвар авч, биеийн байдал нь маш хүнд байгаа талаарх мэдээ ЭМЯ-нд өнгөрсөн амралтын өдөр иржээ.
Тус хоёр өвчтөний нэг нь эмнэлэгт амьсгалын аппараттай эмчлүүлж байгаа аж. ХӨСҮТ-ийнхөн тэдний ар гэрийнхэнтэй холбогдож, зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна.
Швед Улсад коронавируст халдварын 30.143 тохиолдол бүртгэгдсэнээс 4971 хүн эдгэрч, 3679 хүн нас баржээ.
Б.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.