ДЭЛХИЙ

Япон Улсын ДНБ 3.4 хувиар буурчээ

Японы эдийн засагт коронавирусийн цар тахал ихээхэн нөлөөлж, энэ оны эхний улиралд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеийнхээс 3.4 хувиар буурчээ.

Тус улсын Засгийн газрын мэдээлснээр ДНБ-ийн тэн хагасаас илүү хувийг бүрдүүлдэг хувийн хэрэглээний зардал 0.7 хувиар буурсан бөгөөд халдварын улмаас иргэд гадуур хооллох, аялж зугаалахаас зайлсхийх болжээ. Мөн автомашины борлуулалт огцом буурсан нь үүнд нөлөөсөн байна.

Дэлхийн эдийн засаг зогсонги байдалд орсон энэ үед Японы экспорт 6хувиар буурчээ. Мөн орон сууцны хөрөнгө оруулалт 4.5 хувиар, корпорацын хөрөнгө оруулалт 0.5 хувиар буурсан байна.

Б.УЧРАЛ

ЭХ СУРВАЛЖ: japantimes.co.jp

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button