СПОРТ
Сүмочдыг шинжилгээнд хамруулж эхэлжээ

Японы Сүмо бөхийн холбоо сүмочид, дэвжээний багш нар зэрэг 900 орчим хүнийг даваа гаргаас коронавирусний эсрэг биетийн шинжилгээнд хамруулж эхэлжээ.
Доод зиндаанд хамаарагддаг 28 настай сүмоч Шобүши халдварын улмаас өнгөрсөн долоо хоногт нас барсны дараа олныг хамарсан шинжилгээг эхлүүлж буй нь энэ юм.
Даваа гарагт хоёр дэвжээний 34 хүнд шинжилгээ хийсэн бөгөөд шинжилгээ өгөх хүсэлтэй бүх хүнийг сар орчмын дотор шинжилгээнд хамруулна гэж Сүмо бөхийн холбоо мэдээлжээ. Тус холбооны Олон нийттэй харилцах албаны дарга Шибатаямагийн мэдээлснээр, өдөрт 2-3 дэвжээний 50 орчим хүнд шинжилгээ хийх ажээ.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.