ДЭЛХИЙ
Халдварын шинэ голомт болоод буй Бразил Улсад өдөрт 20 мянган тохиолдол бүртгэгджээ

Дэлхийн хэмжээнд “COVID-19”-ийн халдварын батлагдсан тохиолдол 5,084,920-д хүрлээ. Энэ өвчний халдварын улмаас 329 мянган хүн эндсэн бол хоёр сая гаруй хүн эдгэрчээ.
АНУ-д коронавируст халдварын тохиолдол 24 цагт 19.6 мянгаар нэмэгдэж, нийт 1,58 сая халдварын тохиолдол бүртгэгдээд байна. ОХУ-д халдварын тохиолдол 8.7 мянгаар нэмэгдэж, 308 мянга даваад байна.
Харин тархалтын шинэ голомт болоод байгаа Бразилд халдварын тохиолдол 19.951 буюу өмнө нь байгаагүйгээр өслөө. Ийнхүү нийт халдварын тохиолдол 293 мянгад хүрч, хамгийн их тархсан орнуудын жагсаалтад АНУ, ОХУ-ын дараа гуравдугаарт бичигдэж байна.
Б.УЧРАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.