ДЭЛХИЙ
ДЭМБ: ОХУ-д “COVID-19”-ийн тархалт буурч, байдал тогтворжиж байна

ОХУ-д коронавирусийн байдал тогтворжиж байгаа талаар ДЭМБ-ын ОХУ-д суугаа төлөөлөгч Мелита Вуйнович өчигдөр /2020.05.20/ мэдэгдлээ.
Тэрбээр "Халдварын тархалт буурсан хэдий ч шинээр бүртгэгдэж буй тохиолдлын тоог бууруулахын тулд хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Нийт улсын хэмжээнд вирусийн нөхцөл байдал харьцангуй тогтворжсон. Учир нь ОХУ-ын 13 бүс нутагт л халдварын дэгдэлт эрчтэй, бусад хэсэгт байдал хэвийн байна” гэжээ.
Сүүлийн байдлаар тус улсад хоногт 8.764 тохиолдол илэрч, нийт батлагдсан тохиолдол 309 мянгад хүрсэн байна.
Б.УЧРАЛ
ЭХ СУРВАЛЖ: cnn.com












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.