НИЙГЭМ

ЭМЯ: Хүүхэд бөөлжиж, унтаад сэрж чадахгүй байвал яаралтай эмчид хандаарай

Өнөөдөр /2020.05.21/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр тус яамны ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл,

“Шуурхай 109 дугаарт утсанд иргэд холбогдож, олон нийт амны хаалтаа зүүх нь багасаж буй тухай мэдээлж, шүүмжилж байна. Канад улс анх иргэддээ амны хаалт зүүхийг зөвлөдөггүй байсан. Харин одоо амны хаалт зүүхийг нийгмийн хэвшил болгохыг уриалж эхэлсэн байна. Иймд бид амны хаалт зүүдэг хэвшлээ сулруулж болохгүй” гэлээ.

Мөн шинэ коронавируст халдвар авсан бага насны хүүхдүүдэд эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдэг илэрч буй тухай дурдаж, анхаарууллаа. Тухайлбал ДЭМБ-аас хэрэв хүүхэд бөөлжиж, хордлогын шинж тэмдэг үзүүлж, унтаад сэрж чадахгүй болбол яаралтай эмчид хандахыг зөвлөсөн гэлээ.

Харин ЭМЯ-ны Гадаад хамтын ажиллагааны дарга А.Янжмаа,

“Дэлхий нийтэд халдварын тоогоор АНУ, ОХУ, Бразил улсууд тэргүүлсэн хэвээр байна. Сүүлийн 24 цагийн дотор 106 мянган халдвар шинээр бүртгэгдсэн нь халдвар анх дэгдсэн цагаас хойших хамгийн өндөр тоо болсон гэж ДЭМБ мэдээлсэн.

АНУ-д 54 мянга гаруй, ОХУ-д 8700, Бразилд 20 гаруй тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.

Халдвар Өмнөд Африкийн орнуудад эрчимтэй тархаж эхэллээ” хэмээсэн юм.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button