ДЭЛХИЙ
Ухань хотод нэг өдөрт 1.5 сая иргэн "COVID-19”-ийн шинжилгээнд хамрагджээ
Баасан гарагт /2020.05.22/ "COVID-19”-ийн тархалт анхлан дэгдсэн Ухань хотын 1.470.950 иргэн вирус илрүүлэх нуклейн хүчлийн шинжилгээнд хамрагджээ. Өмнөх өдөр нь 1.000.729 иргэн ижил төрлийн шинжилгээ өгсөн аж.
Энэ сарын 14-нээс хойш Ухань хот шинж тэмдэггүй халдвар тээгчдийг илрүүлэх томоохон хэмжээний кампанит ажлыг үргэлжлүүлж байна. Дөрөвдүгээр сарын 10-нд хөл хориог цуцалснаас сар орчмын дараа тус хотод дахин халдвар тархах шинж ажиглагдаж эхэлсэн тул дээрх арга хэмжээг авахаар болжээ.
Эрх баригчид 1 тэрбум гаруй юанийн зардал гаргаж, хотын 11 сая иргэнийг бүгдийг нь шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн байна.
Б.УЧРАЛ
ЭХ СУРВАЛЖ: cnn.com
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.