Нийгмийн

Өмнөд Солонгосоос ирэх хүсэлтээ явуулсан иргэдийн тал нь хүндэтгэх шалтгаантай байна

Өмнөд Солонгос дахь Консулын хэлтэст нийт 1896 иргэн эх орондоо буцах хүсэлтээ өгөөд буй аж. Тэдгээр иргэдийн 55 хувь нь буюу 1027 иргэд хүндэтгэх шалтгаантай байна. Харин үлдсэн 21 хувь болох 397 нь 0-18 насны хүүхэд асран хамгаалагчийн хамт, 9 хувь болох 170 нь өндөр настан, 8 хувь болох 147 нь эрүүл мэндийн шалтгаантай иргэд, 4 хувь буюу 84 нь жирэмсэн эхчүүд асран хамгаалагчийн хамт, 3 хувь болох 53 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлж байна.

Үүнээс гадна өршөөлийн аянд хамрагдсан 300 гаруй хууль бусаар амьдарч байгаа иргэд, мөн 60 орчим монгол иргэн түр саатуулах байранд байгаа тухай БНСУ-ын Хууль зүйн яамнаас ЭСЯ-нд мэдээлсэн. 

Монгол Улсын Засгийн газар онцгой байдлын үед гадаадад байгаа иргэдээ татан авах үйл ажиллагааны хүрээнд одоогийн байдлаар БНХАУ, БНСУ, Энэтхэг, ОХУ, Турк, Герман улсуудаас 8328 иргэдээ татан аваад байгаа юм. Одоо 46 улсад байгаа 10836 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ УОК-т ирүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button