COVID-19: АНУ-д хоногт 19.263 шинэ тохиолдол бүртгэгдэв

Өнөөдрийн байдлаар дэлхий дахинаа коронавирусийн халдвараар 5.678.360 хүн өвчилж, 351.666 хүн нас барж, 2.426.456 эдгэсэн бол 2.900.000 гаруй хүн эмчлүүлж байна.
24 цагийн хугацаанд АНУ-д хоногт 19.263 шинэ тохиолдол бүртгэгдэж, 768 хүн нас барлаа. Ингэснээр тус улсад нийт тохиолдол 1.725.489-д хүрч, 100.573 хүн хорвоог нас барж, 478.293 хүн эдгэлээ.
Cүүлийн долоо хоногт Бразил улсад халдвар голомтлон тархаж байна. Тус улсад 24 цагийн хугацаанд 15.691 шинэ тохиолдол бүртгэгдэж, 1027 хүн нэмж нас барлаа. Бразилд нийт тохиолдол 392.360 болж, 24.549 хүннас барж, 158.593 хүн эдгэжээ.
Харин ОХУ-д сүүлийн өдрүүдэд халдвар тохиолдол аажмаар буурч байна. Тус улсад хоногт 8915 шинэ тохиолдол бүртгэгдэж, 174 хүн нэмж нас барлаа. ОХУ-д нийт тохиолдол 362.342 болсон бол 3807 хүн амиа алдаж, 131.129 хүн эдгэжээ.
Б.УЧРАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.