Д.Нямхүү: Долоон хүнээс “COVID-19” халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 148 боллоо
Өнөөдөр /2020.05.27/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр буюу тавдугаар сарын 26-нд нийт 248 хүнд шинжилгээ хийсэн. Тэдний 241-ээс нь коронавирус илрээгүй. Эд бол ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан зургаа, ажиглах байранд тусгаарлагдаж байсан 171, тандалтын журмаар шинжилсэн найман хүний шинжилгээ юм. Мөн Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 17 жолоочийн шинжилгээнд коронавирус илрээгүй.
Харин 248 хүний долоод нь коронавирус илэрсэн. Тэдний зургаа нь өчигдөр Москва-Улаанбаатарын онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан оюутнууд. Нэг нь тавдугаар сарын 13-нд цэргийн онгоцоор ОХУ-аас ирж тусгаарлагдсан байсан оюутны давтан шинжилгээ. Энэ оюутны хувьд халдвар нь 14 хоногийн дараа илэрч байна. Иймд бидний 21 хоног хянах схем маш зөв байна гэдгийг баталж байна.
Мөн сайн мэдээтэй. Өнөөдөр зургаан хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Дараагийн шатны эмчилгээ, хяналтад шилжлээ” гэлээ.
Х.ЭРХЭС












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.