НИЙГЭМ

Д.Нямхүү: Дахин 13 шинэ тохиолдол илэрч, нийт 161 халдвар бүртгэгдлээ

Өнөөдөр /2020.05.28/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү,

“Өчигдөр нийт 517 хүнд шинжилгээ хийсэн. Тэдний 504-т нь коронавирус илрээгүй. Задалж хэлбэл, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан 40, ажиглах байранд тусгаарлагдаж байсан 352, тандалтын журмаар цуглуулсан 19 сорьцоос коронавирус илрээгүй. Мөн ачаа тээврийн 30 жолооч, аймгуудад тусгаарлагдсан 69 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.

Харин тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн 170 хүний нэгэнд давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. Тэр бол оюутан. Мөн өчигдөр Алтанбулагийн боомтоор орж ирсэн 340 хүний 12-оос нь коронавирус илэрсэн. Тэдний 10 нь оюутан. Ингээд нийт 13 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдол 161 боллоо. Тэдний 43 нь эдгэрч гарсан байгаа” гэлээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button