ДЭЛХИЙ
Сингапур: Иргэдэдээ нийт 2.5 тэрбум ам.долларын тэтгэмж олгов

Сингапурын Засгийн газар коронавирусийн цар тахлын үед иргэдээ дэмжих зорилгоор он гарснаас хойш 3.5 тэрбум сингапур долларыг /2.5 тэрбум ам.доллар/ тэтгэмж олголоо гэж тус улсын Сангийн сайд бөгөөд шадар сайд мэдэгджээ.
Тэтгэмжийн хоёр дахь багцыг зургадугаар сарын 18-наас олгож эхлэх бөгөөд орлогын дунджаас хамаарч, хэмжээ нь 300-600 сингапур доллар /215 - 430 ам.доллар/ байх аж. Түүнчлэн 20-иос доош насны нэг хүүхэдтэй гэр бүлд 300 сингапур доллар, 50-аас дээш насны хүмүүст 100 сингапур доллар /71 ам.доллар/ нэмж олгохоор төлөвлөж байгаа юм байна.
Б.УЧРАЛ
ЭХ СУРВАЛЖ: tass.com












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.