Нийгмийн

Энэтхэг улсаас ирсэн 219 лам хүүхдэд ариун цэврийн багц өглөө

Монголын улаан загалмай нийгэмлэг нь НҮБ-ын Хүүхдийн Сан, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын дэмжлэгтэйгээр коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж байгаа билээ.

Уг хөтөлбөрийн хүрээнд тусгай үүргийн онгоцоор Энэтхэг улсаас ирсэн 219 лам хүүхдэд өгөх ариун цэврийн багцыг бэлтгэж, ОБЕГ-ын харьяа Жаргалант сувилал болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээлгэж өглөө. Тус багцад гарын шингэн саван, гар ариутгагч гель, шампунь, оо, сойз, гар нүүрийн алчуур, бичгийн хэрэгсэл, монгол уламжлалт оньсон тоглоом зэрэг зүйлс багтсан байна.

Хамтран ажиллаж байгаа НҮБ-ын Хүүхдийн Сан, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад талархал илэрхийлье.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button