Дубайн гэрээгээр ШАЛТАГЛАЖ, нэр дэвшигчдийг саатуулах ХОР НАЙРУУЛСАН уу

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулсан бол Дубайд хоёр дахь шатны санхүүжилтэд гарын үсэг зурсан хүмүүсийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр Да.Ганболд, С.Баяр, С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын найман хүнийг яллагдагчаар татаад байгаа. Одоогоос гурав хоногийн өмнө /2020.06.15/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дээрх хүмүүст холбогдох шүүх хурал болсон.
-2-10 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ БАЙРШУУЛАХГҮЙ БОЛ ӨНӨӨДӨР ЦАГДАН ХОРИХ УЛСТӨРИЙН АЖИЛЛАГАА ЯВАГДАХ УУ-
Улмаар шүүх хуралдаанаар С.Баярт ТАВАН тэрбум, С.Баярцогтод АРВАН тэрбум, Да.Ганболдод АРВАН тэрбум, Б.Бямбасайхан ХОЁР тэрбум төгрөгийг барьцаанд байршуулах шийдвэр гаргасан.
Шаардсан мөнгийг барьцаанд байршуулж чадахгүй бол ӨНӨӨДРИЙН /2020.06.18/ 09:00 цагт шүүх хуралдаанаар шууд хорих магадлалтай.
Хэрэвзээ, тэднийг барьж хорих дээрээ тулвал М.Энхсайханых шиг процесс давтагдах нь гэж харагдана.
УИХ-ын сонгуульд Да.Ганболд, С.Баярцогт, Б.Бямбасайхан нэр дэвшээд байгаа. Сонгуулийн яг өмнө ийм өндөр барьцаа тавьж, түүнийг нь биелүүлээгүй тохиолдолд хүчээр барьж хорих ТОМ УЛСТӨР явагдаж болзошгүй.
Учир нь Оюу толгойн далд уурхайн санхүүжилтийн гэрээний хувьд Монголд уршиг тарьсан зүйл байхгүй. Харин өгсөн өгөөж, ашиг нь том тоогоор яригдана гэж эдийн засагчид хэлж буй. Тэгэхээр Монголд үр өгөөжтэй зүйл хийснийхээ төлөө эдгээр хүмүүс шийтгэл ялд унах уу.
-ЗАСГИЙН ГАЗРААС ГАРСАН ШИЙДВЭРИЙН ЗАРААЛД ЯВСАН ДА.ГАНБОЛД, Б.БЯМБАСАЙХАН НАРЫГ ХЭЛМЭГДҮҮЛЭХ ВИЙ-
Тухайлахад Засгийн газраас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж Дубайд очоод зөвхөн гарын үсэг зураад ирсэн Да.Ганболд, Б.Бямбасайхан хоёрыг гэхэд л маш том хэрэгт татчихсан байгаа нь өөрөө хэр шударга вэ. Засгаас гарсан шийдвэрийн зараалд явсан ХОЁР ч хэлмэгдүүлэлтэд унах нөхцөо байдал үүсэв.
Энэ талаар Да.Ганболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа, УИХ-аас 2014, 2015 онд баталсан хоёр тогтоолын дагуу, өчнөөн процесс дамжиж гарсан засгийн шийдвэрийг биелүүлж Дубайд очоод гарын үсэг зурчихаад ирсэн Б.Бямбасайхан бид хоёр ямар буруутайгаа ойлгохгүй суугаа. Засгийн газрын илт хууль бус шийдвэрийг биелүүлсэн учраас буруутай гэж байна л даа хэмээн ярьсан нь бий.
-ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ АШИГГҮЙ, ИЛТ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ЮМ БОЛ ЯАГААД ӨДИЙ ХҮРТЭЛ ЗОГСООХГҮЙ ТАВАН ЖИЛ ХҮРЧ ИРЭВ-
Үүнээс мөн нэг сонин гаргалгаа гарч буй нь Оюутолгойн гэрээ илт хууль зөрчсөн шийдвэр юм бол шийдвэр гарснаас хойших ТАВАН жилийн хугацаанд ажилласан УИХ, Засгийн газар Оюу толгойн гүний уурхайн санхүүжилтийг яагаад одоо хүртэл зогсоохгүй байгаа юм бэ. Эрүүл ухаанаар бодоод үзэхэд нэмж алдахгүйн тулд зогсоох ёстой баймаар юм. Гэтэл Оюу толгой төсөл бүтэн таван жилийн турш зогсолгүйгээр Монгол Улсад асар их хэмжээний долларын орлого оруулсаар яваа билээ.
Тухайлахад 2015 оноос өнөөг хүртэл бүтэн таван жилийн хугацаанд жил бүр улсын төсөвт 300 сая ам.долларын татвар төлж, ДНБ-ий 15 хүртэл хувийг ганцаараа бүрдүүлж байгаа. Энэ хугацаанд зөвхөн далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотойгоор жил бүр 1.3-1.4 тэрбум, нийтдээ 6-7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт Монголд хийгдсэн.
Тэгэхээр Оюутолгойн гэрээнд гадна, дотноос дотроос оролцсон бүх хүнийг байхгүй болгох үйл явц явж байгаа гэх хардлага нийгэмд үүсээд байгаа. Энэ гэрээнд оролцсон хүмүүсийг нийгмийн хог шаар болгох, гэмт хэрэгтэн болгох процесс явж байна гэж улс төрийн хүрээнийхэн ярьсан байдаг юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1zqjsk'"(){}:/1zqjsk;9