Нийгмийн
Шүүхээс С.Баярцогтын 10 жилийн ялыг 4.8 жил болгон өөрчилжээ

Сангийн сайд асан С.Баярцогт нарт холбогдох эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хурал өчигдөр эхэлсэн. Үүнтэй хамт Ерөнхий сайд асан С.Баяр нарт холбогдох хэргийг нэгтгэн хэлэлцэхээр болоод байсан ч өчигдөр буцаан тусгаарласан юм.
Тэгвэл шүүх хурал завсарласан бөгөөд С.Баярцогт нарт холбогдох давж заалдах шатны шүүх өнөөдөр 09.00 цагаас үргэлжилж шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцуулжээ.
Шүүхээс С.Баярцогтын 10 жилийг ялыг 4.8 жил болгон өөрчилж, Б.Бямбасайхан, Да.Ганболд нарт 1.3 жилийн ял оноожээ.
О.ЭНЭРЭЛ