ДЭЛХИЙ
COVID-19: Нийт халдвар авагсдын тоо 9.352.725 боллоо

Дэлхий дахинаа коронавируст халдварын 9.352.725 тохиолдол бүртгэгджээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд АНУ-д 35 мянга 901 шинэ тохиолдол, харин Бразилд 40 мянга 131 шинэ тохиолдол, Энэтхэгт 15 мянга 612 шинэ тохиолдол тус, тус бүртгэгдсэн байна.
АНУ-ын хувьд COVID-19 цар тахал эрчимтэй дэгдэж буй орон. Тус улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 2.4 сая гаруй, нас барсан хүний тоо 123 мянга гаруй, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, эдгэсэн хүний тоо 1 саяд хүрчээ. Харин Бразил улсад нийт бүртгэгдсэн тохиолдол 1 сая 151 мянга 479-д хүрч, 52 мянган хүн нас барж, 613 мянга гаруй хүн эдгэжээ.
Б.УЧРАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.