УЛС ТӨР

Саналын хуудасныхаа зургийг гар утсаараа авсан иргэнд Зөрчлийн хэрэг нээжээ

Зөрчлийн тухай хуулийн 17.1.30 заалтын дагуу арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Нэг нэгж нь 1,000 төгрөгтэй тэнцэх тул дээрх үйлдлийг хийсэн сонсогч 10,000,000 төгрөгөөр торгуулах хуулийн заалттай.

Энэ хуулийн дагуу Увс аймагт саналаа өгж байхдаа зургийг нь дарсан иргэнийг торгожээ.

Тухайн иргэн УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойрогт саналаа өгөхдөө саналынхаа зургийг дарж, баримтжуулж байгаад баригдсан юм. Дээрх иргэнд зөрчлийн хэрэг нээн, Увс аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

зөндөө л анхааруулсан даа,мөнгө авсан л нөхөр байна даа,үнэнчээ харуулах гэж л тийм үйлдэл хийж байгаа байх

Холбоотой мэдээ

Back to top button