УЛС ТӨР
Сонгуулийн зохион байгуулалтад төрийн 40 000-аад албан хаагч ажиллаж байна
2020 оны УИХ-ын сонгуулийн санал хураалт ид үргэлжлэн, дуусахад нэг цаг, 45 минутийн хугацаа үлдлээ. Хөл хорио тогтоосон, цар тахлын нөхцөлд зохион байгуулж буйгаараа энэ удаагийн сонгууль онцлогтой. 21 аймаг, есөн дүүрэгт нэг зэрэг хийж буй сонгуулийн зохион байгуулалтад 40 мянга орчим төрийн алба хаагч ажиллаж байна.
Сонгуулийн хороодын ажилтнууд, мэдээллийн технологийн ажилтнууд, улсын бүртгэлийн болон мэргэжлийн хяналтын байгууллагын алба хаагчид, цагдаагийн алба хаагчид, коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр тусгайлан ажиллаж байгаа эмнэлгийн байгууллагын ажилтнууд, онцгой байдлын алба хаагчид сонгуулийг амжилттай зохион байгуулахын төлөө ажиллаж байна.
Г.ЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.