СПОРТ

Э.Оюунболд давж заалдахаар шүүхэд ханджээ

Өнгөрсөн жил төрийн наадамд түрүүлсэн, улсын аварга Э.Оюунболд, улсын начин цолоо баталсан Д.Цэрэнтогтох нараас допинг илэрсэн. Улмаар тэдний барилдах эрхийг хоёр жилээр хасаж, цол, чимгийг нь хураах саналаа Ерөнхийлөгчид ӨРГӨН БАРЬСАН юм. Үүний сацуу ТЭДЭНД УНАСАН бөхчүүдэд цол, чимэг нөхөж олгохоор шийдвэрлэсэн билээ.

Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох нар Авлигатай тэмцэх газарт ханданҮндэсний баяр наадмыг зохион байгуулах хороог шүүхэд өгсөн билээ. Тэд шинжилгээнийх нь албан ёсны хариу гараагүй байхад нууц задруулсанд гомдолтой яваагаа хэлсэн.

Өмнө нь хэд хэдэн удаа хойшлоод байсан Э.Оюунболдын нэхэмжлэлтэй шүүх хурал өнөөдөр болж, түүний цолыг хураан, барилдах эрхийг нь хасах нь зүйтэй гэж үзээд буй.

Э.Оюунболд шүүхийн шийдвэрийг эсэргүүцвэл 14 хоногийн дотор Захиргааны хэргийн шүүхэд хандан, давж заалдах эрхтэй. Энэ дагуу Э.Оюунболд Давж заалдах шатны шүүхэд гомдол гарган, түүнийгээ өмгөөлөгчөөрөө дамжуулан хүргүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
7 сар 1, 2020 18:02

Өөрөө нүүргүй болсон хүн юмаа даа

Болдоо
Болдоо
7 сар 1, 2020 19:08

Шинжилгээний нууцл�##� хангагдаж чадаагүй л болов уу? Олон хүний гар дамжсан байх магадл�##�тай.

Шудрага Монгол хүн
Шудрага Монгол хүн
7 сар 1, 2020 22:21

энэ гахай ард түмнээс уучл�##� гуйхгүй юун хүрэх гэсэн юм болдоо. хэнтийн 3 нь тэгж байгаад чамайг цайруулна хугацаа хожиж бай гэсэн байхдаа. одоо хэнтийн 3 нь төрийг луйвараар эзэлсэн юм чинь юуг ч хийж болно. гэж бодож байгаа юм байхдаа

zochin
zochin
7 сар 2, 2020 09:07

bolioo odoo buur uuriiguu unagah ymaa hiichlee bososj irehgui bolloo doo

Холбоотой мэдээ

Back to top button