Нийгмийн

ХЭНТИЙ: Сэжигтэй тохиолдлын хариу СӨРӨГ гарсан

Хэнтий аймагт өнгөрсөн шөнө коронавирусийн сэжигтэй гурван тохиолдол илэрч, эмч мэргэжилтнүүдийг яаралтай дуудсан хэмээх мэдээлэл байна.

Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газартай холбогдож тодруулахад, “Өнгөрсөн шөнө Замын-Үүдээс өндөр халуурсан иргэн ирсэн. Улмаар коронавирустэй байж болзошгүй хэмээн үзэж түргэвчилсэн оношлуураар шинжилгээг хийхэд хариу нь сөрөг гарсан. Иргэн хоолой өвдсөний улмаар халуурсан байсан” хэмээх хариултыг бидэнд өгсөн юм.

Мөн бид Хэнтий аймгийн эрүүл мэндийн газартай утсаар холбогдоход, Сэжигтэй гурван иргэн байгаа гэдэг нь ташаа мэдээлэл. Замын-Үүдээс ирсэн сэжигтэй нэг иргэнээс шинжилгээ авахад сөрөг хариу гарсан гэх хариултыг өгсөн юм.

О.ЭНЭРЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button