УЛС ТӨР

Засгийн газар Дэд сайд нарын томилгоог хэлэлцэж байна

Өнөөдрийн /2020.07.16/ Засгийн газрын хуралдаан 15.00 цагт эхэлсэн. Хуралдаанаар дэд сайд нарын томилгоо яригдаж байгаа гэх мэдээлэл байна.

  • БХБ-ийн дэд сайдаар Ө.Энхтүвшин сайдын хүү Э.Золбоо,
  • Зам тээврийн дэд сайдаар Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнэ,
  • Сангийн яамны дэд сайдаар О.Батнайрамдал эсвэл ХНХ-ийн яамны н.Мөнгөнчимэг
  • Хуульзүйн дэд сайдаар С.Баатаржав,
  • Эрүүл мэндийн дэд сайдаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа,
  • Эрчим хүчний дэд сайдаар ЗГХЭГ-ын дэд дарга М.Баярмагнай,
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Ашигт малтмалын ерөнхий газрын дэд дарга Ц.Эрдэнбаяр,
  • Барилга хот байгуулалтын яамны дэд сайдаар МАН-ын гишүүн Б.Амарсанаа,
  • Соёлын дэд сайдаар Г.Ганбаяр,
  • Боловсрол, шинжлэх ухааны дэд сайдаар С.Зульфикар,
  • Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаярыг улираан томилохоор яригдаж байгаа гэх мэдээлэл байна.

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Сануулахад, анхдугаар чуулган завсарлахаас өмнө Гадаад хэргийн дэд сайдаар Мөнхжинг томилсон билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 16, 2020 17:00

2 БХБ-ын дэд сайдтай байх юм уу?

Иргэн
Иргэн
7 сар 18, 2020 15:11

Эрүүл мэндийн дэд сайдаар өөр хүнийг тавиач.Олдохгүй бол сувилагч мэргэжилтэй хүн тавьчихаа. Тэр нь дээр.

Холбоотой мэдээ

Back to top button