НИЙГЭМ

Амиа алдсан 15 алба хаагчийн ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлжээ

Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлэхийн төлөө өөрийн алтан амиа зориулсан 15 алба хаагчийн ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлжээ. Энэ үеэр мөн өргөмжлөл бүхий дурсамжийг гардуулсан байна.

Цагдаагийн байгууллагаас түүхт ойн баярын өдрөө тохиолдуулан “Бид мартахгүй” өдөрлөг арга хэмжээг жил бүр зохион явуулдаг уламжлалтай.

Энэхүү өдөрлөг арга хэмжээний хүрээнд төр, ард түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ариун үүргээ биелүүлж яваад алтан амиа алдсан алба хаагчдынхаа гэгээн үйлсийг дурсаж, ар гэрийнхэнд нь хүндэтгэл үзүүлдэг юм.

Эх сурвалж: Тээврийн Цагдаагийн алба

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Аааа
Аааа
7 сар 21, 2020 10:14

Албан хаагч гж бичдэг бх шүү сэтгүүлч найзаа

Холбоотой мэдээ

Back to top button